Төсөл хэрэгжүүлэгч

“Бүрд Констракшн-Гэр Хороололын Дахин Төлөвлөлт" ХХК нь НИТХ-ын 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа"-ны журмын дагуу БЗД-ийн XIII, XIV хорооны А, Г, Д, Ё блокын нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/539, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/497 тоот захирамжын дагуу төслийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Технологи

Барилгын ерөнхий бүтэц нь хосолмол ган бүтээц бөгөөд энэ технологиор баригдсан орон сууцны барилга нь ус чийг болон газар хөдлөлтийн 8 баллд тэсвэртэй, эрчим хүчний хэрэглэээг 40-50 хувиар багасгадаг байгальд ээлтэй технологи юм.

Хосолмол ган бүтээцтэй орон сууцны барилга нь дараах давуу талтай байдаг.

•Газар хөдлөлтөд тэсвэртэй

•Гал болон ус чиигэнд тэсвэртэй

•Барилгажих хугацаа богино

•Эрчим хүчид хэмнэлттэй

•Байгаль орчинд ээлтэй

•Орон зайн хүртээмж сайтай

•Чанарын өндөр түвшинг хангасан байдаг.

Хосолмол ган бүтээцтэй барилга нь уламжлалт технологи болох бүрэн цутгамал болон арматур төмөр зангиддаг төмөр бетон хийцтэй барилгатай харьцуулахад илүү өндөр чанартай бөгөөд их хэмжээний өртгөөр босдог учраас хосолмол ган бүтээцтэй барилгууд нь зэрэглэл өндөр, үнэтэй барилгад тооцогддог юм.

Хосолмол ган бүтээц нь өндөр барилга барихад тохиромжтой сүүлийн үеийн дэвшилтэт технологи учраас Америк, Япон, Хятад, Англи зэрэг улсуудад баригдаж буй барилгын 65%-ийг ган энэхүү технологиор гүйцэтгэж байна.

Манай орон сууцны ган бүтээц үйлдвэрлэгч нь энэ салбартаа тэргүүлэгч корпориаци бөгөөд өндөр барилгын ган төмөр, төмөр зам, дэд бүтэц, нисэх буудлын бүтээн байгуулалт зэрэг томоохон салбарт олон жилийн турш амжилттай бэлтгэн нийлүүлэлтийг хийж байна.

1. ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРТЭЙ

Хосолмол ган бүтээц нь уян хатан шинжтэй бөгөөд хүчтэй цохилт чичрэлтийн үр дүнд ихээхэн хэмжээний энергийг өөртөө хуримтлуулсанаар газар хөдлөлтийн үед тэсвэртэй байх нөхцөл болдог.

Төсөл хэрэгжсэнээр

Улаанбаатар хотын утааг 20,000 метр куб хэмжээгээр бууруулна

Төсөл хэрэгжиж эхэлснээр 2014-2020 онд багадаа 3000 ажлын байр шинээр нэмэгдэнэ.


Нийслэлийн Баянзүрх дүүргийн 13, 14-р хорооны А, Г, Д, Ё блокын нутаг дэвсгэрт амьдарч байгаа гэр хорооллын 1000 орчим өрхийг орон сууцжуулж, авто машины түгжрэл, агаарын болон хөрсний бохирдлыг багасгаж, улаанбаатар хотод дэлхийн жишигт хүрсэн орон сууцны цогцолбор хорооллыг бүтээн байгуулах юм.

БИД НИЙСЛЭЛИЙН БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 13,14-Р ХОРООНЫ А, Г, Д, Ё БЛОКНЫ НИЙТ 1000 ОРЧИМ АЙЛ ӨРХИЙГ ОРОН СУУЦЖУУЛЖ, АГААР, ХӨРС, ХОГ, ТООСЖИЛТЫН БОХИРДЛЫГ АРИЛГАН УЛААНБААТАР ХОТОД ӨНГӨ ҮЗЭМЖ НЭМСЭН ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН ХОРООЛЛЫГ БҮТЭЭН БАЙГУУЛАХ ЮМ.

БЗД-ИЙН 13, 14-Р ХОРООНЫ 35,4 ГАНУТАГ ДЭВСГЭРИЙГ НИЙСЛЭЛИЙН ӨНГӨ ТӨРХИЙГ ТОДОРХОЙЛСОН ДЭД ТӨВ БОЛГОН ХӨГЖҮҮЛЖ

8800ӨРХИЙГ АЯ ТУХТАЙ АМЬДРАХ НӨХЦЛӨӨР ХАНГАХ ЮМ.

Төсөл хэрэгжсэнээр

Нийт 8800 өрхийг Олон улсын стандартад нийцсэн тав тухтай, аюулгүй, саруулхан орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх юм

8800

Нийт өрх

Олон улсын стандартад нийцсэн шинэ, шилдэг технологи бүхий 26 давхар орон сууцны барилга

30

Орон сууцны барилга

2 ээлжээр 5600 хүүхэд хичээллэх хүчин чадалтай, спорт талбай, зал, соёлын кабинет, оффис өрөө, багшийн өрөө, ариун цэврийн өрөө, шүршүүр, агуулах, дулаан зогсоол, хувцас солих өрөө,цайны өрөө, хими, физик, одон орон, компьютерийн лаборатори, хичээл бүрийн онолын кабинеттай г.м мэт цогц байдалаар шийдсэн сургууль төлөвлөгдсөн болно

1

Сургууль

Тус бүр 280 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, орчин үеийн шйидэл бүхий цэцэрлэг

3

Цэцэрлэг

Cагсан бөмбөг, волейболын заал, гандболын заал, заалны болон ширээний теннис, бялдаржуулах танхим, бассейн, саун, бүжгийн танхим зэрэг спортын бүхий л төрлийг багтаасан цогцолбор барилга болно

1

Спорт цогцолбор

Орчин үеийн шийдэл зохион байгуулалт бүхий хүний эрүүл, аюулгүй, тав тухыг бүрэн хангасан худалдаа, үйлчилгээний болон оффисын барилга байна

10

Худалдаа үйлчилгээ, оффис

Нэг айлд 1 дулаан зогоол

5100

Дулаан зогсоол

2 айлын дунд 1 ил зогсоол

1500

Ил зогсоол

Тоглоомын талбай нь хүүхдийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй чанартай материалаар хийгдэнэ

8

Хүүхдийн тоглоомын талбай

Хорооллын нийт байгууламж

Нийтийн эзэмшил 51.1%

  • Зам
  • Ил зогсоол
  • Хүүхдийн тоглоомын талбай

Ногоон байгууламж 27.4%

Барилгажих талбай 21.5%

Төслийн хэрэгжилт

Гэр хорооллын иргэдэд

Төсөлд хамрагдах үе шат

1

Төсөл хэрэгжүүлэх талаарх ард ,иргэдээс авах санал хураалт

2

Иргэн, компаний хооронд 2 талт гэрээ байгуулах

3

Иргэн, компани, НЗДТГ-ын гэр хороолллын хөгжлийн газрын хооронд 3 талт гэрээ байгуулах

4

Тухайн нутаг дэвсгэр дээрх айлуудыг түр байранд нүүлгэн шилжүүлэх

5

Чөлөөлөгдсөн газрыг хүлээн авах

6

Барилгын ажлыг эхлүүлж, дуусгах

7

Газраа чөлөөлсөн айлуудыг шинээр баригдсан орон сууцанд оруулах

Дахин төлөвлөлтөнд орох иргэдийн анхааралд

Нэг

Хоёр талт гэрээ байгуулахад бүрдүүлэх бичиг баримт
  • Өмчлөгийн иргэнийи үнэмлэх
  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
  • Кадастрын баталгаажсан зураг
  • 2 талт гэрээ

Хоёр

Гурван талт гэрээ байгуулахад бүрдүүлэх бичиг баримт
  • Өмчлөгийн иргэнийи үнэмлэх
  • Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ
  • Кадастрын баталгаажсан зураг
  • 3 талт гэрээ

Гурав

Нүүлгэн шилжүүлэлт

  • Тог цахилгааны өр төлбөргүй байх
  • Газрын гэрчилгээ шүүхийн шийдвэрээр хураагдаагүй, банкинд өр зээлгүй байх
  • Газрын гэрчилгээг эх хувиар хураалгана

Мэдээ мэдээлэл

10 хувийн урьдчилгаатай зээлийн журам батлагдсанаар анх удаа орон сууц авч байгаа, нийгмийн даатгалаа сүүлийн 2 жил тасралтгүй төлсөн, тогтвортой орлоготой, өрхийн мэдээллийн сангийн 7-15 дугаар бүлгийн иргэд10 хувийн урьдчилгаа төлж, 30 хүртэл жилийн хугацаатай зээл авах боломжтой болсон. Засгийн Газрын түвшинд шийдэгдэх бүх асуудлууд шийдэгдсэн тул одоо зөвхөн хэрэгжүүлэх ажил л үлдээд байгаа юм. БХБЯ, Сангийн Яам, ХАХНХЯ, Монголбанк, Хөгж...

10 хувийн урьдчилгаатай зээлийн журам батлагдсанаар анх удаа орон сууц авч байгаа, нийгмийн даатгалаа сүүлийн 2 жил тасралтгүй төлсөн, тогтвортой орлоготой, өрхийн мэдээллийн сангийн 7-15 дугаар бүлгийн иргэд10 хувийн урьдчилгаа төлж, 30 хүртэл жилийн хугацаатай зээл авах боломжтой болсон.

Засгийн Газрын түвшинд шийдэгдэх бүх асуудлууд шийдэгдсэн тул одоо зөвхөн хэрэгжүүлэх ажил л үлдээд байгаа юм.

БХБЯ, Сангийн Яам, ХАХНХЯ, Монголбанк, Хөгжлийн Банкны хооронд таван талт гэрээ хийгдсэнээр иргэд 10 хувийн урьдчилгаатай зээлд хамрагдаж эхэлнэ гэх мэдээллийг холбогдох газруудаас өгч байлаа.

Энэ ажлын явц ямар байгааг БХБЯ-с тодрууллаа.

Эх сурвалж: “Гэрээнд оролцогч талуудыг цөөлөхөөр болсон. Амьдрал баян юм хойно нэг нэмэлт өөрчлөлт орох боллоо гэхэд нөгөө олон байгууллагатайгаа ярилцах, саналыг нь авах гэхчлэн цаг хугацаа шаардагдсан хүндрэлүүд учирч магадгүй тул талуудын тоог багасгах хэрэгтэй гэж үзсэн. ХАХНХЯ-ны хувьд гэхэд “Өрхийн мэдээллийн сан”-гийн мэдээлэл гаргах нэг л чиг үүрэгтэй оролцож байгаа тул заавал гэрээ байгуулаад байх шаардлагагүй, зохицуулагдаад явчихна. Мөн Сангийн Яам гэрээ хийчихсэн байхад Хөгжлийн Банктай тусгайлан гэрээ хийх хэрэггүй юм гэж үзээд манай яам, Монголбанк, Сангийн Яам гурвалсан гэрээ хийх шийдэлд хүрч байна. Энэ гэрээ тун удахгүй хийгдэнэ” гэж ярив.

Гурван талт гэрээ хийгдсэний дараа банк дотоод журмаа гаргах зэрэг ажил байгаа тул 10 хувийн урьдчилгаатай орон сууцны зээлийн журам 9 дүгээр сараас хэрэгжиж эхлэх бололтой.

эх сурвалж: П.Болор /Барилга.мн

дэлгэрэнгүй
Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц ямар байгаа талаар нийспэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга М.Энхбаатараас дараахь асуултуудад хариулт авлаа. -Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхний ээлжийн ажлууд эхлээд байгаа. Гэхдээ иргэд яг хаана ямар ажил эхлээд байгаа талаар тэр бүр мэдээлэлгүй л байна? -Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо буюу Ханын материал орчим, 10-р хороо бу...

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлын явц ямар байгаа талаар нийспэлийн Гэр хорооллын хөгжлийн газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга М.Энхбаатараас дараахь асуултуудад хариулт авлаа.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн эхний ээлжийн ажлууд эхлээд байгаа. Гэхдээ иргэд яг хаана ямар ажил эхлээд байгаа талаар тэр бүр мэдээлэлгүй л байна?

-Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хороо буюу Ханын материал орчим, 10-р хороо буюу Баянхошууны эцэс, Арьс ширний үйлдвэрийн ажилчдын байр, Сүхбаатар дүүргийн 9,10,11 дүгээр хороо буюу Зуун айл, Баянзүрх дүүргийн 13, 14 дугаар хороо буюу Нарантуул захын зүүн болон ар тал, Чингэлтэй дүүргийн долдугаар хороо буюу Үндэсний олон нийтийн телевиз орчим, мөн дүүргийн 9, 10 дугаар хороо буюу Дэнжийн мянга, Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо буюу Дамбадаржаа орчим зэрэг байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажил хийгдэж байна.

Эхний ээлжийн байршилд 2013 оноос эхлэн төсөл гүйцэтгэгчийг шалгаруулах, сонгох үйл ажиллагаа явагдсан. Эдгээр үйл ажиллагаа нь иргэдийн оролцоо, зөвшөөрөлд тулгуурласан учраас байршил болгонд харилцан адилгүй байв. Иргэд дахин төлөвлөлтийн хүрээнд орж ирсэн компанийг дэмжих ч байна, дэмжихгүй нь ч байх асуудал гаргаж байлаа. Дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй явагдаж эхлэнгүүт иргэдийн хамрагдах хүсэлт ч ихэссэн.

-Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажилд хэчнээн барилгын компани оролцож байна вэ. Иргэдийн зүгээс барилга гэрээнд заасан хугацаанд ашиглалтад орохгүй байна гэсэн шүүмжлэл их байна. Үүнд нөлөөлж байгаа хүчин зүйлсийг дурдвал?

-Барилгын 40 орчим компани оролцож байна. Эдгээр компани нь төселд шалгарсан цаг хугацааны байдал, үйл ажиллагаа явуулж байгаа талбайн хэмжээгээр өөр өөр юм. Компани бүрийн барилгын явц харилцан адилгүй байх нь ойлгомжтой. Үндсэндээ байршил тогтоогдсон хугацаанаас хамаарч байна. 2013 онд батлагдсан 12 байршилд үйл ажиллагаа явуулж буй барилгын компаниудын эхний ээлжийн барилга ноднингоос ашиглалтад ороод эхэлсэн. Дөнгөж өнгөрсөн онд байршил нь сонгогдон, иргэдтэй гэрээ хэлцэл байгуулж буй барилгын компани ч байна.

Үүнийг зарим хүн тэр байршлын барилга баригдаж байхад манайх сууриа ч цутгаагүй байна гэж гэсэн өнцгөөс хардаг. Орон сууцны барилгаа ашиглалтад оруулах хугацаа нь хэтэрсэн компани бий. Гэхдээ хэл ам хийсэн иргэд байхгүй. Учир нь байгуулсан гэрээтэй. Гэрээнд хэзээ ашиглалтад орох, орохгүй бол хэдий хугацаанд сунгах, сунгасан тохиолдолд яах вэ гэдэг нь бүгд бий. Өнгөрсөн хавраас эхлэн дахин төлөвлөлтийн ажил удааширч байна. Байр хугацаандаа ашиглалтад орсонгүй гэж олон нийтийн мэдээллийн хэрэгслээр зарласан тохиолдол хэд хэдэн удаа гарсан. Шалгаад үзэхэд үнэхээр хүнд байдалд орсноос илүүтэйгээр, бусдын нөлөөнд автан, зарга хийж яваа нь тогтоогдсон.

Жишээ нь, өнгөрсөн хавар тавдугаар сард Сүхбаатар дүүргийн 9,10 дугаар хорооны зарим иргэн "Би газар дээрээ барилга барих гэсэн бариулахгүй байна", "Энэ компани газар дээр барилга барьсны төлөө мөнгө нэхсэн”, эсвэл “ Хүчээр миний газрыг чөлөөлсөн зодсон , хүч хэрэглэсэн” гэсэн асуудлаар хэвлэлийн бага хурал зарласан. Тухайн асуудлыг манайх болон холбогдох байгууллага, мөн УИХ-ын Өргөдлийн байнгын хорооноос шалгахад дээрх гомдол нотлогдоогүй.

-Иргэдээс гадна улс орны эдийн засгийн өнөөгийн байдал зонхилон нөлөөлж байгаа бололтой?

-Эдийн засгийн болон барилгын салбарт явагдаж байгаа хямрал нь барилга барих үйл ажиллагаанд нөлөөлж байгаа нь үнэн. Мөн иргэд газраа өндөр үнээр үнэлдэг. Газрыг өндөр үнээр авсан компани, байраа үнэтэй зарах болно. Мэдээж эхний ээлжийн барилгаа борлуулж гэмээнэ дараагийн барилга барих хөрөнгийн эх үүсвэртэй болох нь ойлгомжтой. Сүүлийн үед барилгын борлуулалт муудсан, дагаад орон сууцны үнэ унаснаас барилгын компаниудын үйл ажиллагаа доголдож буй нь ажиглагдаж байна. Дахин төлөвлөлтийн ажил өвөрмөц. Иргэн, компани, төрийн захиргааны байгууллага хамтарч зохион байгуулж байгаа ажил.

Нийслэлийн зүгээс аж ахуйн нэгж байгууллагыг дэмжих зорилгоор хэдэн журам баталсан. "Нийслэлийн орон сууцны сангийн тухай" журамд дахин төлөвлөлтийн байршилд баригдаж буй барилгаас худалдаж авахаар шийдвэрлэсэн. Мөн нийслэлийн Захиргааны байгууллагад ажиллаж буй Төрийн албан хаагчийн орон сууцны урьдчилгаа төлбөрийн 50 хувийг төлөх журам батлагдлаа. Энэ журмын хүрээнд дахин төлөвлөлтийн орон сууцнаас худалдаж авахаар шийдсэн. Тухайн байршилд хэрэгжиж буй инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн хөрөнгийн асуудлыг нийслэлийн төсвөөс гаргаж байна.

Нэг зүйлийг иргэд сайн ойлгох хэрэгтэй. Дахин төлөвлөлтийн хүрээний ажил гэдэг нь өнгөрсөн арваад жилийн барилга барихтай огт адилгүй. Өмнө нь Улаанбаатар хотын төвд нэг компани газар аваад барилгын ажпаа хавар эхлүүлээд намар нь ашиглалтад оруулдаг байв. Учир нь, газрын эзэн гэж нэг л хүнтэй. Тэр хүнтэй тохироод л газрыг нь авдаг байсан. Тухайн газрын доор байх цахилгаан, цэвэр бохир ус, инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтэц нь бэлэн. Ийм тохиолдолд хүний нүдэнд харагдах барилга барихад маш амархан. Гэтэл гэр хороололд барилга барихын тулд нэгдүгээрт тухайн газрыг эзэмшиж буй иргэдтэй тохиролцох хэрэгтэй болно. Хамгийн багадаа 50 орчим иргэнтэй хэл амаа ололцож гэрээ хийнэ. Дээд тал нь мянга орчим иргэнтэй ойлголцон, хүн болгоны санаанд нийцсэн гэрээ байгуулна гэдэг маш хүнд.

Мөн иргэдийн газрыг чөлөөлөн, түр суурьших байранд оруулах зардлыг тухайн барилгын компани хариуцдаг. Бас газар чөлөөлөх зардлыг ч хариуцна. Газрыг чөлөөлсний дараа шууд барилга барихгүй. Яагаад гэвэл тухайн барилгыг хангах дулаан, цэвэр бохир ус болон инженерийн шугам сүлжээ зэрэг дэд бүтэц гэр хорооллын газар дор байхгүй учраас. Улс, нийслэлийн хөрөнгөөр хамтарч дэд бүтцийн асуудпаа шийднэ. Ганц байрны дэд бүтэц татахгүй, бүхэл бүтэн хорооллын хэмжээний дэд бүтцийн асуудал учраас дэд станц баригдаж төлөвлөлт хийгддэг. Дараа нь экпертизээр оруулна, хянана, батална.

Энэ бол маш их хүч шаардсан ажил юм. Энэ бүхэн хүний нүднээс далд газар доор хийгдэж байгаа бүтээн байгуулалт. Үүнийг иргэд ойлгодоггүй. Ажил явахгүй байна, барилга баригдсангүй гэж шүүмжилдэг. Гэр хороололд барилга барина гэдэг нүсэр бүтээн байгуулалт гэдгийг зөв ойлгох хэрэпэй. Дээр нь нэмж хэлэхэд манай хотын дахин төлөвлөлт дэлхийн аль ч оронд байхгүй хурдацтай явагдаж байгаа. Япон, Солонгос, Туркүүд гайхдаг. "Та нар хүчээр газрыг авдаг уу” гэж асуудаг. "Үгүй иргэд зөвшөөрч, энэ ажил явагддаг” гэхээр '1500 га газар дээр дахин төлөвлөлт хийгдэж байгаа энэ ажил манай улсад 15, 10, таван жил зарцуулдаг юм. Гэтэл танай улсад эхнээсээ баригдаад эхэлсэн байна. Туршлагаа хуваалцаач" гэж асуудаг юм.

-Сайны хажуугаар саар гэгчээр гэр хорооллын дахин төлөвлөлтөд оролцох эрх авсан мөртлөө үүргээ биелүүлээгүй барилгын компани байна уу. Хэрэв байвал ямар хариуцлага тооцох эрх зүйн үндэс байдаг вэ?

-Барилга барих компани нь нийслэлийн холбогдох байгууллагад ажлын төлөвлөгөө гаргаж өгдөг. Нэгдүгээрт, ажлын төлөвлөгөөнд заасан хугацааг зургаан сараас илүү хэтрүүлбэл. Хоёрдугаарт иргэдтэй байгуулсан гурван талт гэрээний үүргийг ноцтой зөрчсөн бол төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцална. Өнгөрсөн хугацаанд төсөл хэрэгжүүлэх эрх цуцлуулсан нэг компани бий. Удахгүй дахин нэг компанийн эрх цуцлагдах гэж байх шиг байна. Нэмж хэлэхэд иргэдэд шууд эдийн засгийн хохирол учрахааргүй нөхцөлд төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалдаг. Иргэдэд их хэмжээний хохирол учруулан эд хөрөнгийг устгаж, сүйтгэсэн бол шүүх, хуулийн байгууллагын шугамаар шийдэгдэнэ.


Эх сурвалж: vip76.mn

дэлгэрэнгүй
УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нэр бүхий 12 асуудал хэлэлцэх юм. Чуулганы хуралдаан Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр эхэллээ. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү танилцуулав. Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төсөл нь 8 бүлэг, 28 зүйлтэй байна. Байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлгийг хийх үед хуулийн төслийн нэри...


УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар нэр бүхий 12 асуудал хэлэлцэх юм. Чуулганы хуралдаан Хотыг дахин хөгжүүлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгээр эхэллээ. Эдийн засгийн байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Г.Батхүү танилцуулав. Хотыг дахин хөгжүүлэх тухай” хуулийн төсөл нь 8 бүлэг, 28 зүйлтэй байна. Байнгын хороогоор эцсийн хэлэлцүүлгийг хийх үед хуулийн төслийн нэрийг “Хот, суурин газрын дахин хөгжүүлэх тухай” гэж өөрчлөх санал дэмжигджээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Су.Батболд “Дахин хөгжүүлэх тухай гэсэн нэр зохимжгүй санагдаж байна. Нэрний асуудлаа яаж шийдсэн бэ” хэмээн асуув. Ажлын хэсгийг гишүүн, УИХ-ын гишүүн Г.Батхүү “Нэрний асуудлыг хоёр ч удаа ярьсан. Хот суурин газрын дахин хөгжүүлэх гэж өөрчлөхийг ажлын хэсэг шийдсэн” гэлээ. Ингээд энэхүү санал гишүүдийн 75 хувийн саналаар дэмжигдэв. Уг хууль нь хот, суурины экологи, дэд бүтцийн зөв зохистой үйлчилгээ, нутаг дэвсгэрийн зохион байгуулалт, газар ашиглалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх зорилготой юм. Ингэхийн тулд хот, суурины барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих, гэр хорооллын газрыг дахин зохион байгуулах бөгөөд гадаадын хөгжингүй орнууд, тухайлбал Япон Улс, БНСУ, ХБНГУ-ын хотыг дахин хөгжүүлэхтэй холбоотой хуулиудыг судалж энэхүү хуулийг боловсруулсан байна. Зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулсны дараа хуулийн төслийг батлах эсэхээр санал хураалт явуулав. Хуралдаанд оролцсон 45 гишүүний 32 нь зөвшөөрч 71.1 хувийн саналаар хууль батлагдлаа. Мөн дагалдах бусад хуулийн төслүүдийг гишүүдийн олонх дэмжиж батлав.


Эх сурвалж: http://www.time.mn

дэлгэрэнгүй

Contact