Төсөл хэрэгжүүлэгч

“Бүрд Констракшн-Гэр Хороололын Дахин Төлөвлөлт" ХХК нь НИТХ-ын 2013 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 3/31 дүгээр тогтоолоор батлагдсан "Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагаа"-ны журмын дагуу БЗД-ийн XIII, XIV хорооны А, Г, Д, Ё блокын нутаг дэвсгэрт төсөл хэрэгжүүлэгчээр шалгарч, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2013 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/539, 2014 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн А/497 тоот захирамжын дагуу төслийн ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Төсөл хэрэгжүүлэгч байгууллагууд

Хөрөнгө оруулагч

БҮРД ГРУПП

ASIA CENTRE CONSTRUCTION

Ерөнхий гүйцэтгэгч

БҮРД КОНСТРАКШН ХХК

HangXiao Steel Structure

Борлуулагч

БҮРД ПРОПЕРТИЗ XXК

Зөвлөх Компани

ЭРЧИМ ТӨСӨЛ ХХК

ӨРНӨЛ ПРОЕКТ ХХК

HANJIA DESIGN GROUP

Эрхэм зорилго: Нийгэм эдийн засаг, экологийн асуудлыг шийдсэн орчин үеийн шийдэлтэй цогцолбор хорооллыг бүтээн байгуулах юм.

Зорилт

Хөрсний болон агаарын бохирдлыг бүрэн шийдсэн байгаль орчинд ээлтэй цогцолбор хорооллыг бүтээн байгуулах

Иргэдийн оролцоотойгоор гэр хорооллыг дахин төлөвлөж, орон сууцаар хангах

Орчин үеийн дэвшилтэт шилдэг технологи ашиглан стандартын шаардлага хангасан чанартай, аюулгүй цогцолбор хороололыг бүтээн байгуулах

Онцлог давуу тал

Илүү чанартай, илүү аюулгүй

Өндөр барилга нь өөрөө барилгын салбарын хамгийн сүүлийн үеийн технологи, нээлтүүдийг шаарддаг тул илүү чанартай, илүү аюулгүй юм.

СҮҮлийн үеийн технологи

Хөгжилтэй орнуудын сүүлийн үед ашиглаж буй өндөр барилгын технологиор 16-26 давхар бүхий орон сууцны барилга барина.

Шинэлэг загвар, шинэ шийдэл

Архитектор төлөвлөлтийн сонгодог загвар бүхий дотоод зохион байгуулалт, шинэлэг шийдэлтэй орон сууцны хороолол болно.

Байгаль орчинд ээлтэй хотхон

Улаанбаатар хотын тулгамдсан асуудал болох авто машины түгжрэл, агаарын болон хөрсний бохирдлыг багасгаснаар байгаль орчинд ээлтэй хороолол болох юм.

Төгс шийдэл саруулхан орчин

Барилга хоорондын зай 80 метр бөгөөд айл бүрт нарны гэрэл тусахаар, авто машины ил болон дулаан зогсоол айл бүрт хүрэлцээтэй байхаар төлөвлөсөн.

Нийслэлийн А зэрэглэлд байршилтай

14-хороолол нь Нийслэлийн төв цэгээс ердөө 2,2 км зайд, Энхтайвны өргөн чөлөөнөөс урагш 100 метр байрлаж байна.